УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг УИХ-д өнөөдөр өргөн барьсантай холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, төслийг хэлэлцээд дэмжсэн байна.
Мэдээллийн алба

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг УИХ-д өнөөдөр өргөн барьсантай холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, төслийг хэлэлцээд дэмжсэн байна. Ерөнхий сайдын өргөн барьсан тус хуулийн төсөлд Засгийн газрын бүтцийг 13 яам, 16 сайдтай байхаар тусгасан.
Одоо УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, төслийг хэлэлцсэний дараагаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг хийж, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэх юм.


















