УИХ: Өнөөдөр болох байнгын хороодын хуралдаан
Монгол Улсын Их Хурлын байнгын хороодын өнөөдрийн /2025.01.13/ хуралдааны хэлэлцэх асуудал, товыг танилцуулж байна.
Мэдээллийн алба

Монгол Улсын Их Хурлын байнгын хороодын өнөөдрийн /2025.01.13/ хуралдааны хэлэлцэх асуудал, товыг танилцуулж байна.
Д/Д ХУРАЛДААН ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ ЦАГ ТАНХИМ 1 Эдийн засгийн байнгын хороо · Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хооронд байгуулах Зээлийн хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2025.01.08-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Төсвийн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ./ · Монгол Улс, Олон Улсын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах “Эрчим хүч-3 төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2025.01.02-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Төсвийн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ./ 11.30 “Жанжин Д.Сүхбаатар” 2 Төсвийн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаан · Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хооронд байгуулах Зээлийн хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2025.01.08-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх/ · Монгол Улс, Олон Улсын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах “Эрчим хүч-3 төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2025.01.02-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх/ 12.30 “Их Эзэн Чингис хаан”


















