Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

УИХ: Өнөөдөр болох байнгын хороодын хуралдаан

Монгол Улсын Их Хурлын байнгын хороодын өнөөдрийн /2025.01.14/ хуралдааны хэлэлцэх асуудал, товыг танилцуулж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
УИХ: Өнөөдөр болох байнгын хороодын хуралдаан
УИХ: Өнөөдөр болох байнгын хороодын хуралдаан. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Их Хурлын байнгын хороодын өнөөдрийн /2025.01.14/ хуралдааны хэлэлцэх асуудал, товыг танилцуулж байна.

Д/Д ХУРАЛДААН ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ ЦАГ ТАНХИМ 1 Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо · Дээд боловсролын тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Боловсролын сайдын мэдээллийг сонсох 08.30 “Үндсэн хууль” 2 Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо · Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2025.01.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ · Байнгын хорооны тогтоолын төсөл /Шинжээч томилох тухай/ · Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай/ · Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/ 09.00 “Жанжин Д.Сүхбаатар” 3 Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаан · Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олон улсын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, явц, үр дүнгийн талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээллийг сонсох · Үйлдвэрлэлийн ус хангамж, ус ашиглалтын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаарх Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын мэдээллийг сонсох 11.30 “Үндсэн хууль” 4 Хууль зүйн байнгын хороо · Нэр дэвшигчийн сонсголын тайлан бэлтгэх /хаалттай/ 12.00 “Жанжин Д.Сүхбаатар” 5 Төсвийн байнгын хороо · Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 04 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/ · Үндэсний аудитын газраас “Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлсэн геологийн судалгааны ажлын хэрэгжилт, үр дүн”-д хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлан · Үндэсний аудитын газрын гүйцэтгэлийн аудитын тайлан /хаалттай/ 14.00 “Жанжин Д.Сүхбаатар” 6 Инновац, цахим бодлогын байнгын хороо · Хилийн чанад дахь Монгол иргэдийн төрийн цахим үйлчилгээний И-Монгол системийг ашиглах боломж, цахимаар сонгуульд оролцох эрхийг хангах талаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга, Үндэсний дата төв болон И-Монгол академийн захирлын мэдээллийг тус тус сонсох · Байнгын хорооны тогтоолын төсөл /Засгийн газарт чиглэл өгөх тухай/ · Байнгын хорооны тогтоолын төсөл /Засгийн газарт чиглэл өгөх тухай/ 16.00 “Их засаг”

Хуваалцах