УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон түр хороод
Монгол Улсын Их Хурлын байнгын болон дэд хороодын /2025.10.01/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг та бүхэнд хүргэж байна.
Мэдээллийн алба

Монгол Улсын Их Хурлын байнгын болон дэд хороодын /2025.10.01/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг та бүхэнд хүргэж байна.
Д/Д ХУРАЛДААН ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ ЦАГ ТАНХИМ НЭГ. ТҮР ХОРООНЫ ХУРАЛДААН 1 Хянан шалгах түр хороо · Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 74 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн явцын мэдээллийг сонсох · Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 67 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн явцын мэдээллийг сонсох · Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 73 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн явцын мэдээллийг сонсох · Улсын Их Хурлын тогтоолын төсөл · Бусад 14.00 “Их Эзэн Чингис хаан” ХОЁР. БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН 1 Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо · Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.09.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ./ · Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2025.09.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, танилцуулгаа Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ./ · Гадаад зээл, тусламжийн хэрэгжилт, нөхцөл байдлын талаарх Сангийн сайдын мэдээллийг сонсох 12.00 “Жанжин Д.Сүхбаатар” 2 Төсвийн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаан · Монгол Улс, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах “Зүрх судасны үндэсний төв байгуулах төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2025.08.26-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх/ · Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төсөл /Засгийн газар 2025.09.01-ний өдөр ирүүлсэн, зөвшилцөх/ 15.00 “Жанжин Д.Сүхбаатар” 3 Төсвийн байнгын хорооны хуралдаан үргэлжилнэ. · Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/ - “Жанжин Д.Сүхбаатар”


















