УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод...
Монгол Улсын Их Хурлын байнгын хороодын 2024 оны зургаадугаар сарын 04-ний өдрийн хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.
Мэдээллийн алба

Монгол Улсын Их Хурлын байнгын хороодын 2024 оны зургаадугаар сарын 04-ний өдрийн хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.
Д/Д ХУРАЛДААН ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ ЦАГ ТАНХИМ 1 Төрийн байгуулалтын байнгын хороо · Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2024.05.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ · Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2024.05.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ · Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Г.Ганболд нарын 6 гишүүн 2024.05.17-ны өдөр өдөр мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ · “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.05.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ · Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Ш.Адьшаа нарын 4 гишүүнээс 2023.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ 10.00 “Жанжин Д.Сүхбаатар” 2 Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо · Нэгдсэн Үндэстний Байгууллагын төрөлжсөн байгууллагын эрх ямба, дархан эрхийн тухай конвенцын XV хавсралтыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.05.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, хэлэлцүүлэх/ · Хулгайлагдсан, эсхүл хууль бусаар экспортлогдсон соёлын эд зүйлсийн тухай ЮНИДРУА /Хувийн эрх зүйг нэгтгэх олон улсын хүрээлэн/-ийн конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.05.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/ 10.30 “Их засаг” 3 Төсвийн байнгын хороо · Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын 4 гишүүн 2024.05.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ · “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/ 11.00 “Үндсэн хууль” 4 Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо · “Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2024.05.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ 14.00 “Их засаг” 5 Хууль зүйн байнгын хороо · Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар нарын 4 гишүүн 2024.05.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ · Байнгын хорооны тогтоолын төсөл /Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/ 14.30 “Жанжин Д.Сүхбаатар” 6 Эдийн засгийн байнгын хороо · “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ 15.00 “Үндсэн хууль”


















