Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод

Монгол Улсын Их Хурлын байнгын хороодын өнөөдрийн /2025.01.22/ хуралдааны хэлэлцэх асуудал, товыг танилцуулж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод
УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Их Хурлын байнгын хороодын өнөөдрийн /2025.01.22/ хуралдаан, хэлэлцүүлгээр хэлэлцэх асуудал, товыг танилцуулж байна.

Д/Д ХУРАЛДААН ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ ЦАГ ТАНХИМ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН 1 Төсвийн байнгын хороо · Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн томилгооны сонсголын тайлан · Байнгын хорооны тогтоолын төсөл /Үндэсний аудитын газрын гүйцэтгэлийн аудитын тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан ажлын хэсэг байгуулах тухай/ · Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/ 10.00 “Их Эзэн Чингис хаан” 2 Төрийн байгуулалтын байнгын хороо · Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2024.12.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ · “Зарим байгууллагын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл · Байнгын хорооны тогтоолын төсөл /Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга хэмжээний 2025 оны төлөвлөгөө батлах тухай/ · Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/ 13.00 “Жанжин Д.Сүхбаатар” 3 Нийгмийн бодлогын байнгын хороо · Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн дүн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонсох · Байнгын хорооны тогтоолын төсөл /Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрэм батлах тухай/ 14.00 “Үндсэн хууль” 4 Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо · Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсгийн удирдамж батлах тухай/ · Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай/ 16.00 “Үндсэн хууль” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ 1 Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо Утааны асуудал: Стандарт, хяналт /Зуух, түлшний технологи/ 14.00 “Их Эзэн Чингис хаан”

Хуваалцах