Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

УИХ-ын Бүсчилсэн хөгжлийн болон Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүнийг хэлэлцэн дэмжлээ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдаж, Бүсчилсэн хөгжлийн дэд хорооны болон Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
УИХ-ын Бүсчилсэн хөгжлийн болон Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүнийг хэлэлцэн дэмжлээ
УИХ-ын Бүсчилсэн хөгжлийн болон Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүнийг хэлэлцэн дэмжлээ. Зураг: МҮОНРТ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдаж, Бүсчилсэн хөгжлийн дэд хорооны болон Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцлээ.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ, УИХ-ын Бүсчилсэн хөгжлийн дэд хороог УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн, Ж.Бат-Эрдэнэ, Э.Болормаа, Ц.Идэрбат, Н.Номтойбаяр, Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан, Г.Уянгахишиг нарын бүрэлдэхүүнтэй, УИХ-ын Ёс зүйн дэд хороог УИХ-ын гишүүн О.Алтангэрэл, А.Ариунзаяа, Б.Баярбаатар, Ч.Лодойсамбуу, Ч.Номин, О.Саранчулуун, Б.Хэрлэн, Д.Энхтуяа, Ө.Шижир нарын бүрэлдэхүүнтэй байгуулах саналыг танилцуулсан.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн А.Ганбаатар асуулт асууж, хариулт авсаны дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх УИХ-ын Бүсчилсэн хөгжлийн болон Ёс зүйн дэд хороог дээрх бүрэлдэхүүнтэй байгуулахыг дэмжлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Хуваалцах