Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэндчилгээ дэвшүүллээ

Монголын сэтгүүл зүйн салбарт хөдөлмөр, эрдэм оюун, ур чадвар, сэтгэл зүрхээ зориулан яваа үе үеийн сэтгүүлчид, мэргэжилтнүүд Та бүхэнд Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэндийг хүргэе.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэндчилгээ дэвшүүллээ. Зураг: МҮОНРТ

Монголын сэтгүүл зүйн салбарт хөдөлмөр, эрдэм оюун, ур чадвар, сэтгэл зүрхээ зориулан яваа үе үеийн сэтгүүлчид, мэргэжилтнүүд Та бүхэнд Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэндийг хүргэе.

Өөрийн итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө бол эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх эрхэм зорилгод нэгдсэн Монгол түмэн бидний хувьд юугаар ч үл солих амин чухал үнэт зүйлийн нэг мөн.

Энэ эрх чөлөөг нандигнан хамгаалах, биежүүлэн бэхжүүлэх манаанд ган үзгийн татлага, цахим товчлуурын чимээгээр хүч болон зогсож буй эрхэм сэтгүүлч, мэргэжилтнүүд Та бүхний үзэг нь хурц, үг нь үнэн байхыг хүсэн ерөөе.

Монгол Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалан

2025.05.03

Хуваалцах