Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

УИХ-ын дарга ээлжит бус чуулган хуралдуулах захирамж гаргалаа

Уг захирамжид ээлжит бус чуулганыг гуравдугаар сарын 29-ний өдрөөс дөрөвдүгээр сарын 1-ний өдрүүдэд зарлан хуралдуулахаар тусгажээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
УИХ-ын дарга ээлжит бус чуулган хуралдуулах захирамж гаргалаа
УИХ-ын дарга ээлжит бус чуулган хуралдуулах захирамж гаргалаа. Зураг: МҮОНРТ

УИХ-ын дарга З.Энхболд УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулах захирамж гаргалаа. Уг захирамжид ээлжит бус чуулганыг гуравдугаар сарын 29-ний өдрөөс дөрөвдүгээр сарын 1-ний өдрүүдэд зарлан хуралдуулахаар тусгажээ.

Ээлжит бус чуулганаар

1/Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенцид нэгдэн орох тухай хуулийн төсөл;

2/Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл;

3/Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенцид нэгдэн орох тухай хуулийн төсөл;

4/Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцийн 2005 оны нэмэлт, өөрчлөлтийн тухай протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл;

5/Үндсэн хуулийн цэцийн 04 дүгээр дүгнэлтийг хэлэлцэх аж.

Үүнээс гадна уг захирамжид ээлжит бус чуулганыг гуравдугаар сарын 29-ний өдрийн мягмар гарагийн 09:00 цагт эхлэхээр товлосны зэрэгцээ чуулганы нэгдсэн хуралдааныг өглөө 09:00 цагаас эхэлж, үдээс хойш 14:00 цагаас үргэлжлүүлэхээр заасан байна.

Хуваалцах