Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

УИХ-ын дарга “Марко Поло” киноны төслийн багийнхантай уулзав

УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр АНУ-ын “Weinstein” компанийн бүтээж буй “Марко Поло” киноны төслийн багийнхныг хүлээн авч уулзлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
УИХ-ын дарга “Марко Поло” киноны төслийн багийнхантай уулзав
УИХ-ын дарга “Марко Поло” киноны төслийн багийнхантай уулзав. Зураг: МҮОНРТ

УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр АНУ-ын “Weinstein” компанийн бүтээж буй “Марко Поло” киноны төслийн багийнхныг хүлээн авч уулзлаа. Уулзалтад “Weinstein” компанийн “Марко Поло” киноны найруулагч Жон Фуско, продюсер Даниэль Минахан, Ричард Шарки, тус төслийн Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан продюсер М.Оргил, МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Ц.Оюундарь болон албаны бусад хүмүүс оролцсон юм.

Уулзалтын эхэнд төслийн багийнхан УИХ-ын даргад “Марко Поло” кино төслийн талаар танилцууллаа. ХIII-ХIV зууны үеийн Монголын түүхэн цаг үеийг баримтад тулгуурлан илэрхийлсэн уг бүтээлийг АНУ-ын “Weinstein” компани бүтээн, Германы “Netflix" компанийн сүлжээгээр дамжуулан түгээж байгаа гэлээ. Түүнчлэн Италийн жуулчин Марко Пологийн Монгол дахь аяллын талаар өгүүлэхийн зэрэгцээ тухайн үеийн Монголын түүх, ахуй, соёлыг бодитоор илэрхийлэхийг зорьсон гэдгийг онцлон танилцуулав. Мөн тэрээр дээрх төслийн II хэсгийг хийхээр бэлтгэл хангагдаад байгааг дуулгаад “Энэ бүлэгт Монголын гал голомтоо сахиж үлдсэн хаад ноёдын түүх, төрийн эрхийн төлөөх тэмцэл, зөрчлийн талаар өгүүлэх юм. Тиймээс төслийн II хэсэгт Монгол Улсад зураг авалт хийх, жүжигчид, уран бүтээлчид, судлаач, холбогдолтой салбарын мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах, түүх, соёлын сурвалжуудыг ашиглах шаардлага үүсээд байна” гэлээ. Төгсгөлд нь тэрээр энэхүү бүтээлээр дамжуулан дэлхий нийтэд Монгол ёс заншил, соёл, түүхийг таниулах ач холбогдлыг нь харгалзан уг төсөлд Монгол Улсын төр засгийн зүгээс дэмжлэг хүсч байгаагаа илэрхийлсэн юм.

УИХ-ын дарга төслийн багийнхны тавьж буй хүсэлтийг судалж, холбогдох байгууллагуудтай санал солилцоно гэлээ.

Хуваалцах