Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

УИХ-ын гишүүд Азийн аварга Г.Оюуныг хүлээн авч уулзлаа

Г.Оюун нь БНСУ-ын Инчеон хотноо болсон Азийн Паралимпийн наадмын жудо бөхийн төрөлд Монгол Улсаа төлөөлөн оролцож, 57 кг-ийн жинд алтан медаль хүртсэн юм.

УТ
УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
УИХ-ын гишүүд Азийн аварга Г.Оюуныг хүлээн авч уулзлаа
УИХ-ын гишүүд Азийн аварга Г.Оюуныг хүлээн авч уулзлаа. Зураг: МҮОНРТ

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа нар өнөөдөр Азийн Паралимпийн аварга Г.Оюуныг хүлээн авч уулзлаа. Г.Оюун нь БНСУ-ын Инчеон хотноо болсон Азийн Паралимпийн наадмын жудо бөхийн төрөлд Монгол Улсаа төлөөлөн оролцож, 57 кг-ийн жинд алтан медаль хүртсэн юм. Олон улсын нэр хүндтэй наадамд гаргасан энэ амжилтыг нь үнэлж, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа болон Баянгол дүүргийн удирдлагууд тамирчин Г.Оюуныг хүлээн авч уулзан, өргөмжлөл, мөнгөн шагналыг гардуулсан юм. Тус арга хэмжээнд Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо, тус дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Гомбосүрэн болон албаны бусад хүмүүс байлцлаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах