УИХ-ын гишүүн асан Д.Дондог нарт холбогдох шүүх хурал хойшиллоо
УИХ-ын гишүүн асан Д.Дондог нарт холбогдох шүүх хурал ирэх сарын 14-нийг хүртэл хойшиллоо. Түүнийг 2008 онд өөрийн шадар туслах н.Сайнбаяртай хамтран бусдыг залилан, авлига, хээл хахуулиар олж авсан их хэмжээний мөнгийг сонгуулийн сурталчилгаанд ашигласан гэх хэрэгт буруутгасан.
Мэдээллийн алба

Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч нарын өмгөөлөгчийн шүүх хурал давхацсан, мөн шүүгдэгч Г.Батбилэгийн эрүүл мэндийн шалтгааны улмаас хойшиллоо гэж Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн шүүгчийн туслах н.Өнөржаргал хэллээ.
УИХ-ын гишүүн асан Дондог нарын таван хүнд Эрүүгийн хуулийн 4 зүйл ангиар прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдээд байгаа юм.