Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг НББСШУ-ны байнгын хорооны даргаар сонголоо

УИХ-ын 2019 оны ээлжит бус чуулганы өнөөдрийн (2019.03.27) нэгдсэн хуралдаанаар Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухаан /НББСШУ/-ны Байнгын хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцэв. Нийгмийн бодлого, боловсрол,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг НББСШУ-ны байнгын хорооны даргаар сонголоо
УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг НББСШУ-ны байнгын хорооны даргаар сонголоо. Зураг: МҮОНРТ

УИХ-ын 2019 оны ээлжит бус чуулганы өнөөдрийн (2019.03.27) нэгдсэн хуралдаанаар Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухаан /НББСШУ/-ны Байнгын хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцэв. УИХ дахь Монгол Ардын Намын бүлгээс УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг тус байнгын хорооны даргаар сонгохоор нэр дэвшүүлсэн байна.

Хуралдааны эхэнд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа танилцуулав.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан үг хэлэх гишүүн гараагүй бөгөөд УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар сонгох асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 88 хувь нь дэмжиж, түүнийг Байнгын хорооны даргаар сонголоо.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нь 1986 онд Улсын Багшийн Их сургууль, 2003 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн дээд сургуулийг төгсөж, 1985-1990 онд дунд сургуулийн багш, хичээлийн эрхлэгч, Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны дарга, 1991-2000 онд Отгонтэнгэр Их сургуулийн ректор, 2000-2004 онд УИХ-ын гишүүн, 2004-2008 онд Отгонтэнгэр Их сургуулийн ерөнхийлөгч, 2008-2012 онд УИХ-ын гишүүн, 2008-2009 онд Улсын Их Хурал дахь Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга, 2011-2014 онд Нийгмийн Ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч, 2008-2019 онд Монголын Ардын намын Удирдах зөвлөлийн гишүүн, 2012-2015 онд УИХ-ын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн дэд дарга, 2014-2015 онд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, 2016-2017 онд УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар тус тус ажиллаж байсан бөгөөд Боловсрол судлалын ухааны доктор, профессорЯпон улсын Сока Их сургуулийн хүндэт доктор, ОХУ-ын Аюулгүй байдал хамгаалалт, эрх зүйн академийн профессор, Шинжлэх ухааны академийн тэргүүлэгч гишүүн, Монгол Улсын гавьяат багш юм.

Хуваалцах