Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

УИХ-ын гишүүн Ж.Батзандан хүүхэд багачуудын урмыг мялаалаа

Зургаадугаар сарын 1-нд “Олон улсын хүүхдийн эрхийн өдөр” буюу Хүүхдийн баярыг манай улс 62 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн эхчүүдэд “Алдарт эх”-ийн нэг, хоёрдугаа

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
УИХ-ын гишүүн Ж.Батзандан хүүхэд багачуудын урмыг мялаалаа
УИХ-ын гишүүн Ж.Батзандан хүүхэд багачуудын урмыг мялаалаа. Зураг: МҮОНРТ

Зургаадугаар сарын 1-нд “Олон улсын хүүхдийн эрхийн өдөр” буюу Хүүхдийн баярыг манай улс 62 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн эхчүүдэд “Алдарт эх”-ийн нэг, хоёрдугаар одон гардуулсан юм.

Мөн УИХ-ын гишүүн Ж.Батзандан Баянзүрх дүүргийн 8, 9, 10, 11, 17, 20, 23, 24, 28 дугаар хорооны хүүхэд багачуудыг баярлуулж гарын бэлгээ өглөө. Тэрээр хэлэхдээ “Хүүхэд бол ирээдүйн их эзэд, хөгжлийн үр үндэс. Тийм ч учраас төр засаг, эцэг, эхчүүд бид ирээдүй хойч үе болсон хүүхэд багачуудаа хайрлан хамгаалж, хөгжиж дэвшихэд нь онцгой анхаарч байх ёстой” гэж урмын үгээр мялаасан юм.

Түлхүүр үг:баяр
Хуваалцах