Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр, С.Одонтуяа нар Баянхонгор, Говь-Алтай аймагт ажиллалаа

УИХ-ын намрын чуулган завсарлаж байгаа энэ хугацаанд гишүүд, сайд нар орон нутагт ажиллаж, чуулганаар баталсан хууль тогтоомжууд болон хэлэлцэж буй хуулийн төслүүд, мөн Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогын талаар иргэдэд мэдээлэл

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
УИХ-ын гишүүн Л.Гантөмөр, С.Одонтуяа нар Баянхонгор, Говь-Алтай аймагт ажиллалаа
УИХ-ын гишүүн Л.Гантөмөр, С.Одонтуяа нар Баянхонгор, Говь-Алтай аймагт ажиллалаа. Зураг: МҮОНРТ

УИХ-ын намрын чуулган завсарлаж байгаа энэ хугацаанд гишүүд, сайд нар орон нутагт ажиллаж, чуулганаар баталсан хууль тогтоомжууд болон хэлэлцэж буй хуулийн төслүүд, мөн Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогын талаар иргэдэд мэдээлэл өгч, санал солилцож байна. Үүний дагуу УИХ-ын гишүүн, БСШУ-ны сайд Л.Гантөмөр, УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяа нар албаны бусад хүмүүсийн хамтаар гуравдугаар сарын 10-12-ны өдрүүдэд Баянхонгор, Говь-Алтай аймгуудад ажиллалаа.

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас “Авьяас” хөтөлбөрийгхэрэгжүүлжбайгаа. 2012-2016 ондхэрэгжүүлэх уг хөтөлбөр нь хүүхдүүдийнавьяасыгхөгжүүлэхээсгаднаэцэгэх, багшийнолжхараагүйзүйлийгньнээнхөгжүүлж, амжилтадхүргэхзорилготой. “Авьяас” хөтөлбөр ороннутагтхэрхэн хэрэгжиж буйгсалбарынсайдЛ.Гантөмөргазардээрньочижтанилцаж байгаа юм.

Намрын чуулган завсарлахын өмнөхөн нэр бүхий гишүүдийн хамтаар Эмнэлгийн тусламж, үйлчилгээний зохион байгуулалтын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан С.Одонтуяа гишүүний хувьд орон нутагт ажиллах үедээ эмч, эмнэлгийн ажилтнуудад хуулийн төслөө танилцуулан хэлэлцүүлэг өрнүүлж, эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн асуудлаар санал солилцож байв.

УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд хөдөө, орон нутгийн иргэд, тэр дундаа эмэгтэйчүүдээс парламентын эмэгтэй гишүүдтэй уулзахыг, орон нутагт ирж ажиллахыг хүссэн захидал, хүсэлт олноор ирдэг. Тус байнгын хороонд харьяалагддаг С.Одонтуяа гишүүний зүгээс орон нутагт эмэгтэйчүүд, гэр бүл, хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Төрийн бус байгууллагуудын төлөөлөлтэй уулзалт зохион байгуулж, өнөөдрийн нийгэмд тулгамдаж буй олон асуудлыг хөндөн ярилцсан юм.

Хуваалцах