УИХ-ын хаврын чуулган өнөөдөр нээлтээ хийнэ
Улсын Их Хурлын 2014 оны хаврын ээлжит чуулганы нээлтийн ажиллагаа Төрийн ордонд 9 цагаас эхлэнэ. Нээлтийн хуралдааны дараа УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд, Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд тус ху
Мэдээллийн алба

Улсын Их Хурлын 2014 оны хаврын ээлжит чуулганы нээлтийн ажиллагаа Төрийн ордонд 9 цагаас нээлтээ хийнэ. Нээлтийн хуралдааны дараа УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд, Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд тус хуралдана.
Энэ өдрийн үдээс хойш УИХ-ын байнгийн хороод, ажлын хэсгийн хурлдаанууд дараахь хуваариар явагдана.
13:00 цагаас “Г” танхимд Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан
14:00 цагаас “Б” танхимд Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан
14:00 цагаас “В” танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан
14:00 цагаас 334 тоот өрөөнд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан
15:00 цагаас “Г” танхимд Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан тус тус болно.


















