Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

УИХ-ын хоёр Байнгын хороо хуралдана

Өнөөдөр УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон ажлын хэсгүүдийн хуралдаан болно.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
УИХ-ын хоёр Байнгын хороо хуралдана
УИХ-ын хоёр Байнгын хороо хуралдана. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон ажлын хэсгүүдийн хуралдаан болно. Үүнд,


Байнгын хорооны хуралдаан:

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 13.00 цагаас “Б” танхимд:
Хэлэлцэх асуудал:

Агаарын бохирдлыг бууруулах дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудал.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 13.00 “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:

Дэд хорооны даргыг сонгох тухай асуудал.


Ажлын хэсгийн хуралдаан:

Хөдлөх эд хөрөнгийн болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 11.00 цагаас “В” танхимд;

Согтуурч, мансуурч донтох эмгэгтэй хүнийг албадан эмчлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 16.00 цагаас “В” танхимд.

Хуваалцах