Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

УИХ-ын Тамгын газар “Ахмадад ээлтэй байгууллага” өргөмжлөл хүртэв

Монголын ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар “Ахмадад ээлтэй байгууллага” хүндэт өргөмжлөлийг Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатарт өнөөдөр /2013.09.18/ гардуулав.

М.
М.Тодхүү

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
УИХ-ын Тамгын газар “Ахмадад ээлтэй байгууллага” өргөмжлөл хүртэв
УИХ-ын Тамгын газар “Ахмадад ээлтэй байгууллага” өргөмжлөл хүртэв. Зураг: МҮОНРТ

Монголын ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар “Ахмадад ээлтэй байгууллага” хүндэт өргөмжлөлийг Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатарт өнөөдөр /2013.09.18/ гардуулав.

Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлж, ахмад буурлууддаа байнгын анхаарал халамж тавьж нэмэгдэл тэтгэвэр тогтоох, мөнгөн тусламж тэтгэмж олгох, өрхийн орлогыг нь нэмэгдүүлэх, чөлөөт цагийг ая тухтай өнгөрүүлэх, эрүүл мэндийн үзлэг, эмчилгээ, сувилгаа, амралт аялалд хамруулах зэрэг олон талын арга хэмжээг тогтмолжуулж, ахмадын сангийн үйл ажиллагааг идэвхжүүлж байгааг үнэлж энэхүү өргөмжлөлийг хүртээсэн байна.

Түлхүүр үг:УИХ
Хуваалцах