Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Уйлган голын гурван аваргын нэрэмжит барилдаанд улсын харцага О.Хангай түрүүллээ

Хөвсгөл аймгаас төрөн гарсан гурван аварга болох Ж.Цэвээнравдан, Д.Дамдин, Ч.Бээжин нар гурвуулаа Цагаан-Үүр сумын Уйлган голын хөвөөнд мэндэлсэн нь Монгол бөхийн түүхэнд давтагдаагүй ховор тохиол билээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Уйлган голын гурван аваргын нэрэмжит барилдаанд улсын харцага О.Хангай түрүүллээ
Уйлган голын гурван аваргын нэрэмжит барилдаанд улсын харцага О.Хангай түрүүллээ. Зураг: МҮОНРТ

Монголын үндэсний бөхийн холбоо, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээ, “Гурван аварга” сантай хамтран Уйлган голын алдарт гурван аваргын нэрэмжит барилдааныг өчигдөр Спортын төв ордонд зохион байгууллаа.

Барилдаанд улс, аймгийн алдар цолтой 128 бөх зодоглосноос Ховд аймгийн Буянт сумын харьяат, улсын залуу харцага О.Хангай түрүүлж, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, улсын арслан Ц.Содномдорж үзүүрлэв.

Их шөвөгт Сэлэнгэ аймгийн Мандал сумын харъяат, улсын заан Н.Жаргалбаяр, Өвөрхангай аймгийн Уянга сумын харъяат, улсын Х.Гантулга нар шалгарав.

Хуваалцах