Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Уилл Смит хөлбөмбөгийн ДАШТ-ий албан ёсны дууг дуулна

Жүжигчин эр дуугаа Ники Жемтэй хамтран бичиж буй бөгөөд тун удахгүй сонсогчдын хүртээл болгохоор хичээнгүйлэн ажиллаж буй талаар Пуэрто-Рикогийн DJ Нельсон мэдэгдэв.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Уилл Смит хөлбөмбөгийн ДАШТ-ий албан ёсны дууг дуулна
Уилл Смит хөлбөмбөгийн ДАШТ-ий албан ёсны дууг дуулна. Зураг: МҮОНРТ

ОХУ-ын томоохон хотуудад зохион байгуулагдах хөлбөмбөгийн “ДАШТ-2018”-ын албан ёсны дууг холливуудын нэрт жүжигчин, дуучин Уилл Смит дуулахаар болсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

Жүжигчин эр дуугаа Ники Жемтэй хамтран бичиж буй бөгөөд тун удахгүй сонсогчдын хүртээл болгохоор хичээнгүйлэн ажиллаж буй талаар Пуэрто-Рикогийн DJ Нельсон мэдэгдэв.

Смит өөрийн 15.8 сая дагагчтай инстаграм хуудастаа Ники Жемтэй авахуулсан зургаа байршуулсан байна.

Уг зураг дор жүжигчин эр “Бид шинэ дуу гаргахаар хамтран ажиллаж байгаа” хэмээн бичжээ.

Смит Албанийн дуучин Эра Истрефитэй хамтран дуулах бөгөөд тэд өнгөрсөн долоо хоногт клипнийхээ зураг авалтанд орсон аж.

Хуваалцах