Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ухаант ээж хүүгээ агуу хүн болгосон нэгэн түүх

АНУ-ын Огайо мужид төрсөн нэгэн хүү сургуульд ороод гурван сар болсны дараа багшийнхаа өгсөн зурвасыг ээждээ авч ирж өгсөн гэдэг. Гэтэл ээж нь түүнийг уншаад ихэд уйлжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ухаант ээж хүүгээ агуу хүн болгосон нэгэн түүх
Ухаант ээж хүүгээ агуу хүн болгосон нэгэн түүх. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Огайо мужид төрсөн нэгэн хүү сургуульд ороод гурван сар болсны дараа багшийнхаа өгсөн зурвасыг ээждээ авч ирж өгсөн гэдэг. Гэтэл ээж нь түүнийг уншаад ихэд уйлжээ.

Тэгээд хүүдээ багш нь ийм бичиг өгч явуулжээ миний хүү гээд "Таны хүү хэтэрхий содон ухаантай учраас бидэнд сургах хэмжээний чадварлаг багш алга. Иймд сургах асуудлыг та өөр дээрээ авч шийднэ үү" хэмээн маш чангаар уншиж өгчээ.

Олон жилийн дараа хүү ээжийнхээ үлдээсэн зүйлсийн дотроос нөгөө зурвасыг олж үзтэл "Таны хүү оюуны хомсдолтой тул бусад хүүхдүүдтэй хамт сургах боломжгүй. Ийм та өөр дээрээ авна уу" гэсэн байжээ.

Захиаг уншаад тэр мөн л ихэд уйлжээ. Гэхдээ тэр тухайн үед эрин зууны алдартай зохион бүтээгч болчихсон, дэлхийн суут ухаантануудын жагсаалтанд аль хэдийн багтчихсан байжээ.

Тэр нэгэн тэмдэглэлдээ "Би багадаа оюуны хомсолтой хүүхэд байсан боловч ухаантай ээжийнхээ хүчээр энэ алдрын оргилд хүрч чадсан юм" хэмээн бичсэн байдаг гэнэ.

Тэр хүү бол дэлхийн шинжлэх ухааны мянга гаруй нээлт хийж, хүн төрлөхтний түүхэн дэх хамгийн гарамгай зохион бүтээгч хэмээн алдаршсан суут зохион бүтээгч Томас Эдисон байсан юм.

Хуваалцах