Украйны баг эхний хожлоо авлаа
ЕАШТ-ий “В” хэсгийн Гүрж, Украйны шигшээ багууд тэмцээний 3-р тойрогт учраа тааран тоглолоо.
Мэдээллийн алба

2017 оны ЕАШТ-ий “В” хэсгийн Гүрж, Украйны шигшээ багууд тэмцээний 3-р тойрогт учраа тааран тоглолоо. Энэ тоглолтод Украйны багаас Денис Лукашов, Вячеслав Бобров, Александр Липовый, Артем Пустовой гэсэн гарааны 4 тоглогч нь 10-с дээш оноо авч, багаараа жигд сайн тоглолтоо үзүүлсэнээр 88:81-ын харьцаатай ялж, тэмцээний эхний хожлоо авлаа. Харин Гүржийн багаас Заза Пачулия 17 оноо аван багаа тэргүүлжээ. Гүрж болон Украйны шигшээ багууд одоогоор адил 1 хожилтой “В” хэсгийн 4, 5-р байрт бичигдэж байна. 2017 оны Европын аваргын тэмцээн энэ сарын 17-ны өдрийг хүртэл үргэлжилж, аваргаа тодруулах юм.


















