Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаан бурханы нэмэлт дархлаажуулалтад залуусын 88.1 хувь нь хамрагдав

Энэ онд улаан бурханы өвчлөл залуусын дунд нэмэгдсэнтэй холбоотойгоор Засгийн газраас нэмэлт хөрөнгө гаргаж 18-30 насны залууст нэмэлт вакцин хийж эхэлсэн.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улаан бурханы нэмэлт дархлаажуулалтад залуусын 88.1 хувь нь хамрагдав
Улаан бурханы нэмэлт дархлаажуулалтад залуусын 88.1 хувь нь хамрагдав. Зураг: МҮОНРТ

Энэ онд улаан бурханы өвчлөл залуусын дунд нэмэгдсэнтэй холбоотойгоор Засгийн газраас нэмэлт хөрөнгө гаргаж 18-30 насны залууст нэмэлт вакцин хийж эхэлсэн. Нэмэлт дархлаажуулалт өнгөрөгч тавдугаар сарын 12-ны өдрөөс эхэлсэн бөгөөд өчигдөр албан ёсоор дууссан. Ингэхэд улсын хэмжээнд улаан бурханы эсрэг нэмэлт дархлаажуулалтад хамрагдах ёстой нийт залуусын 88.1 хувь нь буюу 549 мянган иргэн вакцинаа хийлгэсэн байна.

Нэмж мэдээлэхэд, ДЭМБ-ын зөвлөх мэргэжилтэн Др. Самнан, ДЭМБ-ын Монгол улс дахь суурин төлөөлөгчийн мэргэжилтнүүд хамтран улаан бурхан-улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтын хамралтын түргэвчилсэн үнэлгээг Нийслэлийн Чингэлтэй дүүрэг,Төв аймгийн Заамар, Эрдэнэсант, Аргалант, Баянцогт суманд хийсэн байна. Тус үнэлгээний дүнгээр үнэлгээ хийгдсэн дүүргүүд болон орон нутагт нэмэлт дархлаажуулалтын хамралт үнэн, бодитой байна гэж үзжээ.

Эх сурвалж: ЭМСЯ

Хуваалцах