“Улаан чулуут”-ын хогийн цэгт номын сан байгуулна
“Хамтын халуун сэтгэл” ТББ өнгөрсөн жил Сонгинохайрхан дүүргийн “Улаан чулуут”-ын хогийн цэгт сургалтын танхимыг тохижуулж ашиглалтад оруулсан байна. Тэгвэл энэхүү суурь баазыг түшиглэн “Лантуун дохио” ТББ тус танхимд "Хүүхдийн номын сан"-г байгуулах гэж байгаа аж.
Мэдээллийн алба

“Хамтын халуун сэтгэл” ТББ өнгөрсөн жил Сонгинохайрхан дүүргийн “Улаан чулуут”-ын хогийн цэгт сургалтын танхимыг тохижуулж ашиглалтад оруулсан байна.
Тэгвэл энэхүү суурь баазыг түшиглэн “Лантуун дохио” ТББ тус танхимд "Хүүхдийн номын сан"-г байгуулах гэж байгаа аж.
Ингэснээр тус танхим нь номын сантай болж “Лантуун дохио” ТББ Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн хамгийн алслагдсан хороололд хоёр номын сан байгуулж эрдмийн гэрлийг асаах боломжтой болж байгаа юм.
Арга хэмжээ 2014 оны хоёрдугаар сарын 8-ны 13.00 цагаас “Лантуун дохио” ТББ-ын Баянгол дүүрэг дахь оффисоос хөдлөх аж.


















