“Улаан малгайтын адал явдал” жүжиг энэ сарын 31-ээс тоглогдоно
Жүжгийн найруулагчаар Б.Тамир ажилласан бол гол дүрд М.Баярбат, Э.Алдар, Б.Ганчулуун, Б.Барслхагва, Э.Одбаяр, Т.Бадамжав, Ж.Алтаншагай, Э.Баярмагнай, Б.Саруулбуян, М.Аззаяа нар тогложээ.
Мэдээллийн алба

“Фантастик” продакшн хүүхэд, багачуудад зориулан “Улаан малгайтын адал явдал” үлгэрээс сэдэвлэсэн хүүхдийн жүжиг тоглохоор болжээ.
Жүжгийн найруулагчаар Б.Тамир ажилласан бол гол дүрд М.Баярбат, Э.Алдар, Б.Ганчулуун, Б.Барслхагва, Э.Одбаяр, Т.Бадамжав, Ж.Алтаншагай, Э.Баярмагнай, Б.Саруулбуян, М.Аззаяа нар тогложээ.
Жүжиг Тусгаар тогтнолын ордонд болох бөгөөд энэ сарын 31-нд 13.00, 15.00, 17.00, ирэх зургадугаар сарын 1-нд 13.00, 14.30, 16.00, 17.30, 2-нд 13.00, 15.00 цагт тус тус тоглох юм байна.


















