Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаананбаатарт өдөртөө 17 хэм дулаан

Малчид,тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улаананбаатарт өдөртөө 17 хэм дулаан
Улаананбаатарт өдөртөө 17 хэм дулаан. Зураг: МҮОНРТ

Малчид,тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.


2016 оны есдүгээр сарын 17-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын баруун хэсэг, зүүн аймгуудын хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи баруун аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар хойноос 6-11 метр. Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 23-28 хэм, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан Өмнөговь, Дорноговийн нутгаар 18-23 хэм, бусад нутгаар 14-19 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. 15-17 хэм дулаан байна.


2016 оны есдүгээр сарын 19-ноос есдүгээр сарын 23-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

19-нд төв болон говийн аймгуудын зарим газраар, 20-нд зарим газраар, 21-нд төв болон зүүн аймгуудын зарим газраар, 22-нд баруун болон зүүн аймгуудын зарим газраар, төвийн аймгуудын хойд хэсгээр бороо орно. Салхи 21-нд говь, талын нутгаар, 22-нд Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 13-18 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 22-27 хэм, бусад нутгаар шөнөдөө 2-7хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна.

Хуваалцах