Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Улаанбаатар-2040” үзэсгэлэн энэ бямба гараг хүртэл үргэлжилнэ

Уралдаанд оролцож байгаа багуудын ирүүлсэн бүтээлүүдээр олон нийтэд нээлттэй үзэсгэлэн гаргаж иргэд, олон нийтийн санал, үнэлгээг авч байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Улаанбаатар-2040” үзэсгэлэн энэ бямба гараг хүртэл үргэлжилнэ
“Улаанбаатар-2040” үзэсгэлэн энэ бямба гараг хүртэл үргэлжилнэ. Зураг: МҮОНРТ

Улаанбаатар хотын цаашдын хөгжлийн чиг хандлага, алсын харааг тодорхойлох зорилгоор Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц боловсруулах уралдааныг өнгөрсөн аравдугаар сарын 11-ээс энэ сарын 12-ыг хүртэл зарласан.

Тус уралдаанд дараах зургаан баг бүтээлээ ирүүлсэн байна. Үүнд:

  1. Их хүрээ

  2. Шинэ хот

  3. Их нийслэл гал

  4. ШУТИС – БАТС

  5. Монгол архитектур дизайн

  6. Улаанбаатар 2040

Уралдаанд оролцож байгаа багуудын ирүүлсэн бүтээлүүдээр олон нийтэд нээлттэй үзэсгэлэн гаргаж иргэд, олон нийтийн санал, үнэлгээг авч байна.

Үзэсгэлэн энэ бямба гараг хүртэл Монголын архитекторуудын эвлэлийн хурлын танхимд зохион байгуулагдаж байна.

Мөн үзэсгэлэнгийн үеэр хот төлөвлөлтийн чиглэлээр судалгаа шинжилгээ явуулдаг эрдэмтэн судлаачид уралдаанд оролцож байгаа багуудын бүтээлтэй танилцаж шүүмж өгөх бөгөөд шилдэг шүүмжүүдийг шалгаруулна.

Хуваалцах