Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Улаанбаатар Амазонс” баг Сингапурын цувралаас хүрэл медаль хүртлээ

Бүгд Найрамдах Сингапур Улсад 2026 оны 8 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд зохион байгуулагдсан “FIBA 3x3 Women’s Series Singapore 2026” олон улсын тэмцээнд Монгол Улсын “Улаанбаатар Амазонс” баг амжилттай оролцож,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Улаанбаатар Амазонс” баг Сингапурын цувралаас хүрэл медаль хүртлээ
“Улаанбаатар Амазонс” баг Сингапурын цувралаас хүрэл медаль хүртлээ. Зураг: МҮОНРТ

Бүгд Найрамдах Сингапур Улсад 2026 оны 8 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд зохион байгуулагдсан “FIBA 3x3 Women’s Series Singapore 2026” олон улсын тэмцээнд Монгол Улсын “Улаанбаатар Амазонс” баг амжилттай оролцож, 16 багаас гуравдугаар байр эзлэн хүрэл медаль хүртлээ.

Тэмцээний чансааг тэргүүлэн оролцсон манай тамирчид Монголын эмэгтэй 3х3 сагсан бөмбөгийн ур чадвар, тэсвэр хатуужил, өрсөлдөх чадварыг олон улсын тавцанд дахин харуулж, эх орныхоо нэрийг өндөрт өргөлөө.

Хуваалцах