Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Улаанбаатар дахь Говь-Алтайчууд “Гео Мандал”-д цуглана

Үндэсний их баяр наадмыг тохиолодуулан энэ бямба гарагт Улаанбаатар дахь Говь-Алтайчууд “Гео Мандал” амралтын газрын бэлтгэлийн талбайд бэсрэг наадам зохион байгуулах гэж байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улаанбаатар дахь Говь-Алтайчууд “Гео Мандал”-д цуглана
Улаанбаатар дахь Говь-Алтайчууд “Гео Мандал”-д цуглана. Зураг: МҮОНРТ

Үндэсний их баяр наадмыг тохиолодуулан энэ бямба гарагт Улаанбаатар дахь Говь-Алтайчууд “Гео Мандал” амралтын газрын бэлтгэлийн талбайд бэсрэг наадам зохион байгуулах гэж байна. Мөн гурван үеэрээ уулзах аж.

Энэ хүрээнд:

  • Монгол Улсын хөдөлмөрийн баатар Л.Түдэв тэргүүтэй нутгийн зохиолчдын номын танилцуулга, худалдаа

  • Урлаг, соёлын оддын тоглолт

  • Ахмад, дунд, залуу үеийн уулзалт

  • Нутгийн бөхчүүдийн барилдаан

  • “Наранд ойрхон Алтай” баярын нэвтрүүлгийн зураг авалт

  • “Түүчээ залуус” төслийн уралдааны танилцуулга зэргийг хийхээр төлөвлөжээ.

Энэ өдөр Монгол Улсын гавьяат жүжигчин Ч.Бат-Эрдэнэ, С.Ганзориг, “Лорд” хамтлагийн

дуучин Б.Заяабаатар, “Увертюра” хамтлагийн ахлагч Г.Пүрэвдагва нарын зэрэг уран бүтээлч ая дуугаа өргөж, Монгол Улсын гарьд Н.Ганбаатар, Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Б.Соронзонболд тэргүүтэй хүчит 32 бөх зодоглох юм байна.

Говь-Алтай аймгийнхан жил бүрийн баяр наадмын өмнө “Хантайшир” дэвжээний бөхчүүдээ зорин очиж, бэлтгэл сургуулилтад нь анхаарч, амжилт хүсдэг уламжлалтай бөгөөд энэ удаад “Алтайчуудын бэсрэг наадам-2” арга хэмжээг хамтатгаж байгаа юм байна.

Анх “Алтайчуудын бэсрэг наадам-1” арга хэмжээг 2009 онд доктор, профессор, хурандаа Ч.Баатар тэргүүнтэй “Алтайн оюуны хөгжлийн ассоциаци” зохион байгуулж байсан юм.

Тэгвэл энэ удаагийнхийг Говь-Алтай аймгийн оюутан, залуучуудын “Ирээдүй-Алтай” холбоо, “Хантайшир” бөхийн дэвжээ хамтран ажиллах гэнэ.

Хуваалцах