Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Улаанбаатар Их дуулга: Б.Баасанхүү, Г.Наранцэцэг нар нэг хэсэгт учраа таарна

Жүдогийн “Улаанбаатар-2022” Их дуулга тэмцээн энэ сарын 24-26-нд Степпе арена буюу Мөсөн өргөөнд зохион байгуулагдах гэж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улаанбаатар Их дуулга: Б.Баасанхүү, Г.Наранцэцэг нар нэг хэсэгт учраа таарна
Улаанбаатар Их дуулга: Б.Баасанхүү, Г.Наранцэцэг нар нэг хэсэгт учраа таарна. Зураг: МҮОНРТ

Жүдогийн “Улаанбаатар-2022” Их дуулга тэмцээн энэ сарын 24-26-нд Степпе арена буюу Мөсөн өргөөнд зохион байгуулагдах гэж байна. Тус тэмцээний эхний өдөр уламжлал ёсоор эмэгтэйчүүдийн -48 кг-ын жингийн аваргууд тодорно.

Энэ жинд нийт 17 жүдоч хүч үзэх бөгөөд Израйлын Шира Ришони тэргүүлэн барилдана. Түүнтэй А хэсэгт Африк тивийн гурван удаагийн аварга ӨАБНУ-ын Жероней Уайтбүи барилдах бол В хэсэгт Монголын хоёр шилдэг жүдоч болох ОУХМ Бавуудоржийн Баасанхүү, Ганбаатарын Наранцэцэг нар зодоглоно. Тэд энэ оны Антальягийн Гранд Сламын аваргын төлөө учраа таарахад Г.Наранцэцэг ялж, аваргалсан билээ. Харин 2022 оны насанд хүрэгчдийн УАШТ-д Б.Баасанхүү өрсөлдөгчөө ялж, анх удаагаа Монгол Улсын аваргаар тодорсон.

Хуваалцах