Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Улаанбаатар Их дуулга: Эрэгтэйчүүдийн -60 кг-ын жинг Тайваний Ян Юү-Вэй тэргүүлэн барилдана

“Улаанбаатар-2022” Их дуулга тэмцээний эрэгтэйчүүдийн -60 кг-ын жинд нийт 22 жүдоч өрсөлдөх бөгөөд Токио-2020 олимпын мөнгөн медальт, дэлхийн чансааг тэргүүлэгч Тайваний Ян Юү-Вэй тэргүүлэн барилдана.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улаанбаатар Их дуулга: Эрэгтэйчүүдийн -60 кг-ын жинг Тайваний Ян Юү-Вэй тэргүүлэн барилдана
Улаанбаатар Их дуулга: Эрэгтэйчүүдийн -60 кг-ын жинг Тайваний Ян Юү-Вэй тэргүүлэн барилдана. Зураг: МҮОНРТ

Жүдогийн “Улаанбаатар-2022” Их дуулга тэмцээн энэ сарын 24-26-нд Степпе арена буюу Мөсөн өргөөнд зохион байгуулагдах гэж байна. “Улаанбаатар-2022” Их дуулга тэмцээний эрэгтэйчүүдийн -60 кг-ын жинд нийт 22 жүдоч өрсөлдөх бөгөөд Токио-2020 олимпын мөнгөн медальт, дэлхийн чансааг тэргүүлэгч Тайваний Ян Юү-Вэй тэргүүлэн барилдана.

Олимпын наадмаас хойш анхны тэмцээндээ оролцох гэж буй Ян Юү-Вэй А хэсэгт залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Израйлын Матан Коклаевтай нэг хэсэгт хуваарилагджээ. Харин В хэсгийг залуучуудын дэлхийн аварга, насанд хүрэгчдийн ДАШТ-ий хошой хүрэл медальт Японы Риюүжи Нагаяма тэргүүлэх бөгөөд сүүлийн таван Гранд Сламд тасралтгүй шагналт байрт шалгарсан ОУХМ Энхтайваны Сумъяабазартай нэг хэсэгт учраа таарна.

Мөн Нидерландын Торнике Цьякадоэ С хэсэгт “Мастерс”-ийн хүрэл медальт IJF-ийн туган дор оролцож буй ОХУ-ын Алберт Огузовтой, D хэсэгт Европын залуучуудын аварга Рамазан Абдулаев, залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт БНСУ-ын Ли Ха-Римтай тус тус барилдахаар болжээ.

Тэдэнтэй Монгол Улсын хошой аварга Энхтайваны Ариунболд, 2022 оны улсын аварга Бямбасүрэнгийн Сүхбат, Тель Авив-2022 Гранд Слам, Португалын Гран-Пригээс хүрэл медаль хүртээд байгаа Бямбажавын Цогт-Очир нар хүч үзнэ. Түүнчлэн энэ жинд цахиур хагалах магадлалтай жүдочоор Узбекистаны Кимран Нуррилаевийг нэрлэж байгаа юм.

Хуваалцах