Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатар хот, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн орох, гарах замын хөдөлгөөнийг түр хязгаарлалаа

Монгол Улсад "COVID-19" халдварын 34 дэх тохиолдол илэрсэнтэй холбоотойгоор урьдчилан сэргийлэх үүднээс Улаанбаатар хот, Дархан-Уул, Сэлэнгэ аймгаас орох, гарах зорчигч тээвэр, хувийн тээврийн хэрэгсэл,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улаанбаатар хот, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн орох, гарах замын хөдөлгөөнийг түр хязгаарлалаа
Улаанбаатар хот, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн орох, гарах замын хөдөлгөөнийг түр хязгаарлалаа. Зураг: МҮОНРТ

Улсын Онцгой комиссын 19 дүгээр ээлжит хуралдаан 18:30 цагт эхэлж 20:00 цагт дуусч дараах шийдвэрийг гаргалаа. Монгол Улсад "COVID-19" халдварын 34 дэх тохиолдол илэрсэнтэй холбоотойгоор урьдчилан сэргийлэх үүднээс Улаанбаатар хот, Дархан-Уул, Сэлэнгэ аймгаас орох, гарах зорчигч тээвэр, хувийн тээврийн хэрэгсэл, суудлын галт тэрэгний хөдөлгөөнийг хязгаарлахаар болсон байна.

Тодруулбал, Европын холбооны улсаас ОХУ-аар дамжин Алтанбулаг боомтоор орж ирсэн тээврийн жолоочоос шинэ коронавирус буюу COVID-19 илэрсэн. Иймд энэ халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар, Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудаас орох, гарах чиглэлийн хот хоорондын зорчигч тээвэр болон суудлын галт тэрэгний хөдөлгөөнийг өнөөдөр 21:00 цагаас эхлэн дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 06:00 цаг хүртэл зогсоох шийдвэр гаргасан аж.

Улсын Онцгой комиссын уг шийдвэрийг хэрэгжүүлэх чиглэлээр нарийвчилсан журам гаргахыг аймаг, нийслэлийн Онцгой комисст үүрэг болголоо.

Хуваалцах