Улаанбаатар хотын агаарын бохирдлыг урьдчилж мэдээлэх системийг туршиж байна
Өнөө өглөөний байдлаар агаарын чанарын индекс нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу орчим “маш их бохирдолтой”, 1-р хороолол, Шархад орчим “их бохирдолтой” түвшинг зааж байна.
Мэдээллийн алба

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг урьдчилж мэдээлэх системийг туршиж байна.
Өнөө өглөөний байдлаар агаарын чанарын индекс нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу орчим “маш их бохирдолтой”, 1-р хороолол, Шархад орчим “их бохирдолтой” түвшинг зааж байна.
Харин 1-3 хоногийн дараа агаарын чанарын индекс нийслэлийн аль орчимд ямар түвшинд байхыг урьдчилан мэдээлэх боломжтой болсон тухай Цаг уур, орчны шинжилгээний газрын хэлтсийн дарга н.Батбаяр хэллээ.
Mongolian National Radio · Улаанбаатар хотын агаарын бохирдлыг урьдчилж мэдээлэх системийг туршиж байна
Нийслэлийн агаарын чанарын үзүүлэлтийг 18 суурин харуулаар тогтмол хэмжиж agaar.mn цахим хаягаар 2 цаг тутам шинэчлэн хүргэдэг.
Уг цахим хаяг руу хандан “Агаарын чанарын урьдчилсан мэдээ харах” гэсэн ногоон талбар руу даран туршилтын системийг үзэх боломжтой.


















