Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Улаанбаатар хотын агаарын бохирдлын 20 орчим хувийг автомашины утаа эзэлж байна

“Евро-5” дизель түлш нь автомашины утаанаас ялгарах тоосонцрыг 95 хувь, нүүрсхүчил болон метан хийг 80 хувь, азотын ислийг 90 хүртэл хувиар тус тус бууруулдгийг судалгаагаар гаргажээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улаанбаатар хотын агаарын бохирдлын 20 орчим хувийг автомашины утаа эзэлж байна
Улаанбаатар хотын агаарын бохирдлын 20 орчим хувийг автомашины утаа эзэлж байна. Зураг: МҮОНРТ

Улаанбаатар хотын агаарын бохирдлын 20 орчим хувийг автомашинаас ялгарах утаа эзэлж байна.

Жолоочид дийлэнхдээ сонгож хэрэглэдэг “АИ92” шатахуун нь “Евро-2” стандартын бензин, түлш юм. Үүний оронд “Евро-5” стандартын шатахууныг хэрэглэж эхэлвэл ялгарах утааг багадаа 20 гаруй хүртэл буурч байгальд орчинд болон хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөлөл багасна гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Иймд “Евро-5” стандартыг нэвтрүүлэхээр ажиллана гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа хэллээ.

Mongolian National Radio · Улаанбаатар хотын агаарын бохирдлын 20 орчим хувийг автомашины утаа эзэлж байна

Европын орнууд “Евро-3”-ыг 2001, “Евро-4”-ийг 2006, “Евро-5”-ыг 2009, харин “Евро-6”-г 2015 оноос хэрэглээнд өргөнөөр нэвтрүүлжээ.

Олон улсад автомашины моторын эдэлгээнд тустай, байгаль орчинд сөрөг нөлөө багатай гэдгээр нь “Евро-5” стандартын шатахууныг хэрэглэж байгаа юм.

“Евро-5” стандартын шатахуунд агуулагдах хүхрийн агууламж “Евро-2”-оос 200 дахин бага байдаг байна.

Харин “Евро-5” дизель түлш нь автомашины утаанаас ялгарах тоосонцрыг 95 хувь, нүүрсхүчил болон метан хийг 80 хувь, азотын ислийг 90 хүртэл хувиар тус тус бууруулдгийг судалгаагаар гаргажээ.

Хуваалцах