Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Улаанбаатар” олон улсын кино наадам болно

Уг наадмын зорилго нь кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэх, дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэхэд оршиж байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Улаанбаатар” олон улсын кино наадам болно
“Улаанбаатар” олон улсын кино наадам болно. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Соёл урлагийн газар, Монголын урлагийн зөвлөл, Швейцарийн хөгжлийн агентлаг, Бүгд найрамдах Франц улсын Элчин сайдын яам, Монгол дахь Гёте институт, Австралийн Элчин сайдын яам, Монголын Кино урлагийн зөвлөл, "Номадиа Пикчерс"-тэй хамтран “Улаанбаатар” олон улсын кино наадмыг зохион байгуулах гэж байна.

Уг наадмын зорилго нь кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэх, дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэхэд оршиж байна.

11 дэх жилдээ болох уг наадам нь ирэх аравдугаар сарын 14-20-нд Улаанбаатарт болно.

Энэ үеэр 2019 оны Каннын наадмын шилдэг бүтээлээс үзэгчдэд хүргэнэ.

  • "ШИМЭГЧ"- БНСУ, Каннын кино наадмын тэргүүн дээд шагнал "Алтан далдуу мод" хүртсэн.

  • "ЦАВ ЦАГААН ӨДӨР"- Исланд улс, Каннын кино наадмын Луис Родерер сангийн "Залуу од" шагналт, Шүүмжлэгчдийн долоо хоногийн тэргүүн байрт нэр дэвшсэн.

  • "РОКЭТМЭН"- АНУ, "Алтан далдуу мод" шагналд нэр дэвшсэн.

Хуваалцах