Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Улаанбаатар” олон улсын кино наадмын “Хангарьд” шагналын эзэд тодорлоо

“Улаанбаатар” олон улсын кино наадмын хүрээнд “Монгол кино” хөтөлбөрт шилдэг бүтээлийг шалгаруулдаг уламжлалтай.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Улаанбаатар” олон улсын кино наадмын “Хангарьд” шагналын эзэд тодорлоо
“Улаанбаатар” олон улсын кино наадмын “Хангарьд” шагналын эзэд тодорлоо. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Монголын урлагийн зөвлөл (МУЗ) нь Кино урлагийн зөвлөл, Швейцарын хөгжлийн агентлаг, Номадиа пикчерс компанитай хамтран БНФУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах, кино уран бүтээлчдийн олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой 14 дэх удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадмыг энэ сарын 17-23-нд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

“Улаанбаатар” олон улсын кино наадмын хүрээнд “Монгол кино” хөтөлбөрт шилдэг бүтээлийг шалгаруулдаг уламжлалтай. Энэ жилийн “Хангарьд” шагнал гардуулах ёслол өчигдөр болж, дөрвөн төрөлд шилдгүүдээ тодрууллаа.

Тодруулбал, Шилдэг киногоор “Этгээд” уран сайхны кино, шилдэг найруулагчаар Б.Баатар /“Этгээд” уран сайхны кино/, шилдэг зохиолын төрөлд Э.Ган-Очир, Н.Майдар нар /“Дасгалжуулагч” уран сайхны кино/, шилдэг залуу найруулагчийн шагналыг Э.Ган-Очир, шилдэг продюсероор В.Ганзориг /“Трио” уран сайхны кино/ шалгарлаа.

Хуваалцах