Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Улаанбаатар сити”-“Эф Си Улаанбаатар” баг ням гарагт халз өрсөлдөнө

Нийслэл хотоор овоглосон хоёр багийн хувьд өнгөрсөн жил мөн МХБХ-ны цомын тэмцээнд таарч тоглосон бөгөөд тухайн тоглолтод 12 гоол орж байсан түүхтэй.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Улаанбаатар сити”-“Эф Си Улаанбаатар” баг ням гарагт халз өрсөлдөнө
“Улаанбаатар сити”-“Эф Си Улаанбаатар” баг ням гарагт халз өрсөлдөнө. Зураг: МҮОНРТ

Монголын хөлбөмбөгийн холбооны цомын тэмцээний шигшээ тоглолт энэ долоо хоногийн ням гарагт болно. Хүйтэн өвөл хаяанд ирэх үед болдог уламжлалтай цомын финал нь гадаа талбайн улирлын хаалт байдгаараа онцлог. Өөрөөр хэлбэл энэхүү тоглолтоос хойш багууд футзалын улиралдаа бэлддэг уламжлалтай.

Энэ жилийн шигшээ тоглолтод “Улаанбаатар сити”-“Эф Си Улаанбаатар” баг шалгараад байгаа билээ.

Нийслэл хотоор овоглосон хоёр багийн хувьд өнгөрсөн жил мөн МХБХ-ны цомын тэмцээнд таарч тоглосон бөгөөд тухайн тоглолтод 12 гоол орж байсан түүхтэй.

Учраа таарах бүртээ тун нээлттэй тоглолтыг үзүүлдэг хоёр багийн тулаан энэ удаад хэнийх нь ялалтаар өндөрлөхийг харах мөч ойртож байна.

Хуваалцах