Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Улаанбаатар сити”, “Эрчим” багын хооронд “гал гарсан” тоглолт болно

“Эрчим” “Хүрхрээ үндэсний лиг”-ийн аваргын цомыг өргөх эрхээ дахин халаасалсан бол “Улаанбаатар сити” анх удаа медалийн болзол хангаад байгаа.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Улаанбаатар сити”, “Эрчим” багын хооронд “гал гарсан” тоглолт болно
“Улаанбаатар сити”, “Эрчим” багын хооронд “гал гарсан” тоглолт болно. Зураг: МҮОНРТ

Монголын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг “Холбооны цом”-ын хагас шигшээгийн нэг тоглолт өнөөдөр 19:00 цагаас “Улаанбаатар сити”, “Эрчим” багуудын хооронд болно.

“Эрчим” “Хүрхрээ үндэсний лиг”-ийн аваргын цомыг өргөх эрхээ дахин халаасалсан бол “Улаанбаатар сити” анх удаа медалийн болзол хангаад байгаа.

Иймд багууд үндэсний лигийн амжилтаа “Холбооны цом”-ын медалиар ихэрлүүлэхийг хүсэх нь дамжиггүй. “Улаанбаатар сити” үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш “Эрчим”-тэй “Хүрхрээ үндэсний лиг”-ийн хүрээнд дөрөв тоглохдоо гурав хожигдож, нэг тэнцсэн. Тиймээс “Улаанбаатар сити” “Эрчим”-ийг анх удаа буулган авч, “Холбооны цом”-ын шигшээд шалгарахын тулд бүх хүчээ дайчилна.

Харин З.Баттулга дасгалжуулагчаар удирдуулсан залуус 2015 онд “Хүрхрээ үндэсний лиг”, “Холбооны цом”-д зэрэг түрүүлсэн амжилтаа давтахыг хичээнэ.

Хуваалцах