Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатар-Токио чиглэлийн тусгай нислэгээр 248 зорчигч тээвэрлэлээ

Улсын Онцгой Комиссын шийдвэрийн дагуу Монгол Улсын иргэдээ Япон улсаас татан авах тусгай нислэг өнөөдөр 13:05 цагт төлөвлөгдөн 13:45 цагт хөөрч, Токио хотын Нарита Олон улсын нисэх буудалд 19:05 цагт газардлаа. Тус нислэгээр 243 том хүн, 5 нярай хүүхэд, нийт 248 зорчигч тээвэрлэн хүргэв.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улаанбаатар-Токио чиглэлийн тусгай нислэгээр 248 зорчигч тээвэрлэлээ
Улаанбаатар-Токио чиглэлийн тусгай нислэгээр 248 зорчигч тээвэрлэлээ. Зураг: МҮОНРТ

Улсын Онцгой Комиссын шийдвэрийн дагуу Монгол Улсын иргэдээ Япон улсаас татан авах тусгай нислэг өнөөдөр 13:05 цагт төлөвлөгдөн 13:45 цагт хөөрч, Токио хотын Нарита Олон улсын нисэх буудалд 19:05 цагт газардлаа. Тус нислэгээр 243 том хүн, 5 нярай хүүхэд, нийт 248 зорчигч тээвэрлэн хүргэв.

Нарита-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэг 04 дүгээр сарын 03-ны өглөө 08:30 цагт хөөрч, 13:05 цагт Улаанбаатарт буухаар тооцоолж байна. Тээвэрлэн ирэх зорчигчдын тоо онгоц хөөрсний дараа эцсийн байдлаар тодорхой болох юм.

Монгол Улсын иргэдээ эх оронд нь авчрах тусгай нислэгүүдэд ХӨСҮТ-ийн эмч нар, МХЕГ-ын Улсын байцаагч нар ажиллаж байгаа ба өөрсдийн болон бусдын эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөө эмч, байцаагч нарын тандалт, асуумж судалгаанд үнэн зөвөөр хариулж, хамтран ажиллахыг УОК, ЭМЯ-аас анхааруулж байна. Тусгай нислэгээр ирсэн иргэдийг 21 хоног тусгаарлалтад байлгаж, давтан шинжилгээнүүд хийнэ.Эх сурвалж: Зам, Тээврийн Хөгжлийн Яам

Хуваалцах