“Улаанбаатар төмөр зам” 100 сая тонн ачаа ачна
Техникийн шинэчлэлийн үр дүнд 34 сая тоннын хүчин чадалтай болох бөгөөд цаашид хэтийн төлөвлөгөөгөө боловсруулах аж. Ингэснээр хос замтай болох, техник технологийн шинэчлэлийг хийх боломжтой болох ба хүчин чадал нь 100 сая тонн хүрэх бололцоотой ажээ.
Мэдээллийн алба

Монгол оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” компани өнгөрсөн 2013 онд нийт 21 сая тонн ачаа тээвэрлэжээ. Өнгөрсөн жилийн эдийн засгийн хүндрэлтэй байдалтай холбоотойгоор ачаа тээвэрлэлт бага байсан ч 21 сая тонн хүрсэн нь уг байгууллагын тоон үзүүлэлтийн хувьд өссөн үзүүлэлт бөгөөд арван жилийн өмнөхтэй харьцуулахад хоёр дахин нэмэгдсэн аж. “Улаанбаатар төмөр зам”-ын техникийн шинэчлэлийн төлөвлөгөөг өнгөрсөн арваннэгдүгээр сард болсон ерөнхий хорооны хурлаар баталсан байна. Техникийн шинэчлэлийн үр дүнд 34 сая тоннын хүчин чадалтай болох бөгөөд цаашид хэтийн төлөвлөгөөгөө боловсруулах аж. Ингэснээр хос замтай болох, техник технологийн шинэчлэлийг хийх боломжтой болох ба хүчин чадал нь 100 сая тонн хүрэх бололцоотой ажээ.


















