Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Улаанбаатар" өвлийн наадам ирэх сард болно

“Улаанбаатар" өвлийн наадам 2025 оны хоёрдугаар сарын 15-16-ны өдрүүдэд “Скайрезорт” цанын баазад зохион байгуулагдана.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Улаанбаатар" өвлийн наадам ирэх сард болно
“Улаанбаатар" өвлийн наадам ирэх сард болно. Зураг: МҮОНРТ

“Улаанбаатар" өвлийн наадам 2025 оны хоёрдугаар сарын 15-16-ны өдрүүдэд “Скайрезорт” цанын баазад зохион байгуулагдана.

Монголынхоо үзэсгэлэнт өвлийн улирал, ёс заншил, өв уламжлал, дахин давтагдашгүй өвөрмөц соёлыг сурталчлан таниулахын зэрэгцээ залуу үедээ өвлүүлэн үлдээх, хөгжиж буй өвлийн улирлын экстрим спорт, аяллын төрлүүдийг нийслэлчүүддээ таниулах, амралтын өдрүүдийг гэр бүл, найз нөхдөөрөө аз жаргалтай өнгөрүүлэхийг Нийслэлийн Аялал жуулчлалын газраас уриалжээ.

Хуваалцах