Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатарт 22 хэм дулаан

Өнөөдөр нутгийн өмнөд хэсгээр бороо орж, говийн нутгаар салхи түр зуур ширүүснэ. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн нутгийн өмнөд хэсгээр, говийн нутгийн ихэнх, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр бороо орно

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улаанбаатарт 22 хэм дулаан
Улаанбаатарт 22 хэм дулаан. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр нутгийн өмнөд хэсгээр бороо орж, говийн нутгаар салхи түр зуур ширүүснэ. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн нутгийн өмнөд хэсгээр, говийн нутгийн ихэнх, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр, говийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 14-19 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 23-28 хэм, бусад нутгаар 19-24 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. 20-22 хэм дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 9 хэм дулаан, харьцангуй чийг 77 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Хуваалцах