Улаанбаатарт 26 хэм дулаан
2015 оны есдүгээр сарын 13-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар
Мэдээллийн алба

2015 оны есдүгээр сарын 13-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 17-22 хэм, Говийн бүс нутаг болон Орхон-Сэлэнгийн сав газраар 25-30 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас өмнөөс секундэд 6-11 метр. 24-26 хэм дулаан байна.
Өглөө 06 цагт Улаанбаатарт: 7 хэм дулаан, харьцангуй чийг 82 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
2015 оны есдүгээр сарын 14-нөөс есдүгээр сарын 18-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
14-нд баруун зүгийн нутгийн хойд, төвийн нутгийн баруун хэсгээр, 15-нд баруун болон төвийн нутгийн зарим газар, говийн нутгийн хойд хэсгээр, 16-нд зүүн зүгийн нутгийн зарим газраар, 17-нд төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 14-нд нутгийн баруун хэсгээр, бусад хугацаанд зарим газраар секундэд түр зуур 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 13-18 хэм, говийн нутгийн өмнөд хэсэг, Их нууруудын хотгор болон Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна. 15-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүснэ.


















