Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн
Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Увс нуурын хотгор болон Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 18-23 хэм,
Мэдээллийн алба

Малчид, тээвэрчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.
2015 оны 12 дугаар сарын 26-ны 20 цагаас 12 дугаар сарын 27-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Увс нуурын хотгор болон Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 18-23 хэм, Идэр, Тэс, Отгон голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 13-18 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Дархадын хотгороор шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 21-26 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 12-17 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 7-12 хэм хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 18-23 хэм, бусад нутгаар шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 13-18 хэм хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 31-33 хэм, өдөртөө 20-22 хэм хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 26-28 хэм, бусад хэсгээр 21-23 хэм, өдөртөө 12-14 хэм хүйтэн байна.
2015 оны 12 дугаар сарын 28-наас 1 дүгээр сарын 01-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
28-нд Хангай, Хөвсгөлийн уулсаар, 29-нд зүүн зүгийн нутгаар цас орж, явган шуурга шуурна. Салхи 29-нд Алтайн уулсаар, 30-31-нд зарим нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон, Хэрлэн, Халхголын сав газраар голын шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 23-28 хэм, Идэр, Тэс голын хөндий, Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз голын сав газар, Дарьгангын талаар шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 16-21 хэм, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.


















