Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн
Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Маргааш баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, 26-нд төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 27-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч хүйтрэхийг анхааруулж байна.
Мэдээллийн алба

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Маргааш баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, 26-нд төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 27-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч хүйтрэхийг анхааруулж байна.
2018 оны 02-р сарын 24-ний 12-18 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 8-10 хэм хүйтэн байна.
2018 оны 02 дугаар сарын 24-ний 20 цагаас 02-р дугаар сарын 25-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 11-16 хэм, Их нууруудын хотгор болон Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 4-9 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 7-12 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн хөндийгөөр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Хэрлэн, Онон, Халх голын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 6-11 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 2-7 хэм хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө 19-21 хэм, өдөртөө 5-7 хэм хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Өмнөговийн нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 23-25 хэм, бусад хэсгээр 15-17 хэм, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна.
2018 оны 02 дугаар сарын 26-наас 03 дугаар сарын 02-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
26-нд төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 27-нд төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28-нд нутгийн зүүн хагаст, 3 дугаар сарын 1-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орно. Салхи ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. Хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Халх голын хөндийгөөр шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 17-22 хэм, Хүрэн бэлчир, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 10-15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна.


















