Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатарт шөнөдөө 18 хэм дулаан

Малчид, иргэд, тариаланчид, хадланчидын анхааралд: 8-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар нойтон цас орж, 8-9-нд шилжих шөнө газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтрэхийг анхааруулж байна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
Улаанбаатарт шөнөдөө 18 хэм дулаан
Улаанбаатарт шөнөдөө 18 хэм дулаан. Зураг: МҮОНРТ

Малчид, иргэд, тариаланчид, хадланчидын анхааралд: 8-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар нойтон цас орж, 8-9-нд шилжих шөнө газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтрэхийг анхааруулж байна.

2019 оны 09 дүгээр сарын 06-ны 20 цагаас 09 дүгээр сарын 07-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Монгол-Алтайн уулсаар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 15-20 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 10-15 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 14-19 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 8-10 хэм, өдөртөө 19-21 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 19-24 хэм, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө үүлэрхэг бага зэргийн бороо орно. Өдөртөө үүл багасна, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 5-7 хэм, өдөртөө 16-18 хэм дулаан байна.

2019 оны 09 дүгээр сарын 08-наас 09 дүгээр сарын 12-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

8-нд төвийн аймгуудын нутгийн зарим, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 9-нд зүүн аймгуудын нутгийн зүүн,баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, уулаараа нойтон цас, 10-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 11-нд нутгийн баруун хагаст бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 11-нд ихэнх нутгаар, 8-нд говь талын нутгаар, 9, 10-нд Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 8,9-нд нутгийн зүүн хагаст, 11-нд нутгийн баруун хэсэгт сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан цочир хүйтэрнэ, өдөртөө 12-17 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан байна. 9-нд баруун аймгуудын нутгаар, 10-нд ихэнх нутгаар дулаарна.

Хуваалцах