Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн
Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн. Зураг: МҮОНРТ

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна.

2018 оны 01 дүгээр сарын 28-ны 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 17 цагт 21 хэм, 20 цагт 23 хэм хүйтэн байна.

2018 оны 01 дүгээр сарын 28-ны 20 цагаас 01-р дүгээр сарын 29-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 42-47 хэм, өдөртөө 33-36 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 36-41 хэм, өдөртөө 26-31 хэм, бусад нутгаар шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 14-19 хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгор болон Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 23-28 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 15-20 хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 15-20 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 9-14 метр. Шөнөдөө 25-27 хэм, өдөртөө 13-15 хэм хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Нутгийн зүүн хэсгээр шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 10-15 хэм, бусад нутгаар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 14-19 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 32-34 хэм, бусад хэсгээр 26-28 хэм, өдөртөө 16-18 хэм хүйтэн байна.


2018 оны 01 дүгээр сарын 30-наас 02 дугаар сарын 03-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

31-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, 2-р сарын 01-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 30, 31-нд зарим газраар, 2-р сарын 1-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 30-нд өдөртөө хүйтний эрч бага зэрэг сулрах боловч бусад хугацаанд Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 45-50 хэм, өдөртөө 32-37 хэм, Дархадын хотгор болон Хүрэн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 22-27 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 14-19 хэм хүйтэн байна.

Хуваалцах