Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатарт шөнөдөө 29 хэм хүйтэн

2016 оны нэгдүгээр сарын 30-ны 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. 17 цагт 21 хэм, 20 цагт 24 хэм хүйтэн байна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Улаанбаатарт шөнөдөө 29 хэм хүйтэн
Улаанбаатарт шөнөдөө 29 хэм хүйтэн. Зураг: МҮОНРТ

Малчид, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ихэнх нутгаар шөнөдөө хүйтэн хонож, өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.


2016 оны нэгдүгээр сарын 30-ны 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. 17 цагт 21 хэм, 20 цагт 24 хэм хүйтэн байна.

15 цагт Улаанбаатарт: 22 хэм хүйтэн, харьцангуй чийгшил 68 хувь, агаарын даралт 881 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.


2016 оны нэгдүгээр сарын 30-ны 20 цагаас нэгдүгээр сарын 31-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Завхан голын эхээр шөнөдөө 47-52 хэм, өдөртөө 35-40 хэм, Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 40-45 хэм, өдөртөө 30-35 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 8-13 хэм, бусад нутгаар шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 17-22 хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр 37-42 хэм, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 32-37 хэм, бусад нутгаар 25-30 хэм, өдөртөө Дархадын хотгороор 25-30 хэм, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 19-24 хэм, бусад нутгаар 13-18 хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, явган шуурга шуурна. Хэрлэн, Улз, Халх голын сав газар, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 17-22 хэм, бусад нутгаар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 13-18 хэм хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 29-31 хэм, өдөртөө 16-18 хэм хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 13-18 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 32-34 хэм, бусад хэсгээр 27-29 хэм, өдөртөө 16-18 хэм хүйтэн байна.


2016 оны хоёрдугаар сарын 01-нээс хоёрдугаар сарын 05-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

3-нд нутгийн баруун хагаст, 4-нд нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 4-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларч Завхан голын эхээр шөнөдөө 45-50 хэм, өдөртөө 29-34 хэм, Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 37-42 хэм, өдөртөө 24-29 хэм, Хүрэн бэлчир, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 16-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 12-17 хэм хүйтэн байна.

Хуваалцах