Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан

Малчид, тариаланчидын анхааралд: Өнөө шөнө баруун зүгийн нутгаар, маргааш нутгийн баруун хагаст хүчтэй салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан
Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан. Зураг: МҮОНРТ

Малчид, тариаланчидын анхааралд: Өнөө шөнө баруун зүгийн нутгаар, маргааш нутгийн баруун хагаст хүчтэй салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

Өнөөдөр Улаанбаатарт 16:00 цагаас 20:00 цаг хүртэл багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 метр. 17 цагт 18 хэм, 20 цагт 12 хэм дулаан байна.

15 цагт Улаанбаатарт: 18 хэм дулаан, харьцангуй чийгшил 24 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.


2014 оны 9 дүгээр сарын 19-ний 20 цагаас 2014 оны 9 дүгээр сарын 20-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас, уулаараа цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд түр зуур 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Алтай, Хангайн уулархаг нутгаар хүйтэрч шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 19-24 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 12-17 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр хур тунадас, уулаараа цас орно. Салхи зүүн өмнөөс шөнөдөө секундэд 6-11 метр, өдөртөө хойш эргэж зарим газраар секундэд түр зуур 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 8-13 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:Үүлшинэ. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 1-6 хэм, бусад нутгаар 4-9 хэм, өдөртөө бүх нутгаар 15-20 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 1-3 градус, өдөртөө 17-19 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр, нутгийн баруун хэсгээр секундэд түр зуур 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Дундговийн нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 17-22 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 3-5 хэм, өдөртөө 21-23 хэм дулаан байна.

2014 оны 9 дүгээр сарын 21-нээс 2014 оны 9 дүгээр сарын 25-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

Есдүгээр сарын 21-нд говийн нутгийн баруун хэсэг, төв болон зүүн зүгийн нутгаар, 22-нд зүүн зүгийн нутгаар, 24-нд зарим газраар хур тунадас, уулаараа цас орно. Салхи 21-нд говь, талын нутгаар 18-20 метр, 22-нд зүүн зүгийн нутгаар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 8-13 хэм дулаан байна.

Хуваалцах