Улаанбаатарт шөнөдөө 8 хэм дулаан
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 6-8 хэм, өдөртөө 23-25 хэм дулаан байна.
Мэдээллийн алба

Малчид, тариаланчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар өдөртөө дулаарна.
2015 оны есдүгээр сарын 12-ны 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас 6-11 м/с. 17 цагт 21 хэм, 20 цагт 17 хэм дулаан байна.
15 цагт Улаанбаатарт: 19 хэм дулаан, харьцангуй чийгшил 33 хувь, агаарын даралт 873 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.
2015 оны есдүгээр сарын 12-ны 21 цагаас есдүгээр сарын 13-ны 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 17-22 хэм, Их нууруудын хотгор болон, Алтайн өвөр говиор шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 24-29 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 хэм, бусад нутгаар 5-10 хэм, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулсаар 18-23 хэм, Орхон-Сэлэнгийн саваар 25-30 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 3-5 хэм, өдөртөө 24-26 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 6-8 хэм, өдөртөө 23-25 хэм дулаан байна.
2015 оны есдүгээр сарын 14-нөөс есдүгээр сарын 18-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
14-нд баруун зүгийн нутгийн хойд, төвийн нутгийн баруун хэсгээр, 15-нд баруун болон төвийн нутгийн зарим газар, говийн нутгийн хойд хэсгээр, 16-нд зүүн зүгийн нутгийн зарим газраар, 17-нд төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 14-нд нутгийн баруун хэсгээр, бусад хугацаанд зарим газраар секундэд түр зуур 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 13-18 хэм, говийн нутгийн өмнөд хэсэг, Их нууруудын хотгор болон Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна. 15-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүснэ.


















